2008 онд буюу 10-н жилийн өмнө “Санахгүй л гэсэн юмаа ” дуугаа гаргасан нь тухайн үедээ хит болон эгшиглэж олон түмэнд танигдсан дуучин МУСТА Б.Буянжаргал өөрийн шилдэг уран бүтээлүүдээ эгшиглүүлэх “Буянжаргал-2018”  гурав дахь бие даасан тоглолтоо 11 сарын 16-нд 19:00 цагаас UB PALACE-ийн их танхимд хийхээр болжээ.
Дуучин Б.Буянжаргалын хувьд “Саяана”, “Аавын борлог морьд”, “Ай даа хорвоо юу ч гэхэв дээ”, “Миний л үзэсгэлэн гоо”, “Чамдаа би хайргүй байхын аргагүй” зэрэг олон сайхан дуунуудыг хит болгон эгшиглүүлж ирсэн бөгөөд сүүлийн үед “Гоо бүсгүй”, “Миний Монголын намар” зэрэг дуунууд нь мөн адил хит болон эгшиглэсээр байна.
Эмэгтэй хүн бол бурхнаас хорвоо ертөнцөд илгээсэн хамгийн дур булаам зүйл гэж Кристьян Диор хэлсэн байдаг. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг эрт үеэс эдүүгээг хүртэл яруу найрагч, уран бүтээлчид, хөгжимчид магтан дуулж ирсэн. Тэгвэл нийтийн дуучид дотроо эмэгтэй хүнийг магтан дуулсан дуу хамгийн олонтой дуучин нь мөн л Б.Буянжаргал ажээ.
Дуунд дуртай дуучин түмэн минь МУСТА Б.Буянжаргалын “Буянжаргал-2018” тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99883031, 98003031, 91023031 утсаар лавлаж, амжиж тасалбараа захиалаарай.

"Буянжаргал 2018" тоглолтын реклам

Дуучин Батсайханы Буянжаргалын 2018 оны 11 сарын 16-нд тоглогдох тоглолтын рекламыг хүлээн авч үзнэ үү. HD дарж үзээрэйТа бүхэн маань #Like #Share хийгээрэй. Баярлалаа

Posted by Дуучин Батсайханы Буянжаргал on Friday, November 2, 2018

МУСТА, дуучин Б.Буянжаргалын маань #Санахгүй_л_гэсэн_аа дуу миний анхны уран бүтээл #Санаандгүй_учирсан_дурлал дуутай маань зэрэг шахуу гарч байлаа. Хэдийн урлагт бид уран бүтээлээ туурвиж эхлээд #10_жил болжээ⚘⚘⚘2018-11-16-нд #UB_Palace-т #БУЯНЖАРГАЛ_2018 тоглолтон дээр уулзацгаая найзууд аа ☀️Buyanjargal Batsaikhan

Posted by Энхболдын Чулуунчимэг on Saturday, November 10, 2018

Heeeey jandaa.

Posted by Surult Lkhagvatsogt on Saturday, November 10, 2018

 

Б. МӨНХЖАРГАЛ