Ази болон Евразийн гоо бүсгүй шалгаруулах “Miss Asia 2018” тэмцээний алтан титмийн эзнээр Монголын мисс, жүжигчин Ц.Аззаяа шалгарчээ. Нийтдээ 25 улсаас гоо бүсгүйчүүд цугларан авьяас чадвар, гоо үзэсгэлэн, оюун ухаанаараа өрсөлдсөн бөгөөд тэрээр “Miss Personality”, “Miss Fitness” ангилалд мөн ялагч болсон байна.

“Miss Asia 2018” -ын алтан титмийг монгол охин Ц.Аззаяа анх удаа эх орондоо авчирлаа. Тэрээр МУГЖ Д.Ширмэнтуяагийн охин бөгөөд МУГЖ Л.Чаминчулууны ач охин юм. Удам сайт, сайхан Монгол охиндоо баяр хүргэе.