Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу 2012 онд Засгийн газар, Монголбанктай хамтарсан “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг үзэглэж, үнэ тогтворжуулах зориулалтаар 3 их наяд төгрөг зарцуулахаар болж байв.
Тодруулбал,
1.Шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулахад 167 тэрбум,
2. Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний үнийг бууруулахад 303 тэрбум,
3. Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахад 248 тэрбум
4. Барилгын гол нэр төрлийн материалын үнийг тогтворжуулахад 1608 тэрбум
5. Эрчим хүчний үнэ тарифыг тогтворжуулахад 80 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар болсон.
Үүнээс “Гурилын үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд гурилын үйлдвэрүүдэд шинэ ургацын хүнсний буудай худалдан авахад зориулж хөнгөлөлттэй зээл олгох замаар гурилын жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах нөхцөлийг тогтмол хангахаар ААН, байгууллагуудад 3 жилийн хугацаатайгаар жилийн 3.8 хувийн хүүтэй зээл олгосон байдаг.

Энэхүү зээлд одоогийн Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн 30 хувийг нь эзэмшдэг байсан “Эрдэнэт Фүүдс” ХХК багтаж ЗУРГААН ТЭРБУМ төгрөгийн зээл авсан байна.

Улсын бүртгэлд бүртгэгдсэнээр бол “Эрдэнэт Фүүдс” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Нүүдэчин групп болохыг та дээрх зургаас харж байгаа бизээ.
Тэгвэл Нүүдэлчин группийн үүсгэн байгуулагч нарт нь Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн нэр зургаадугаарт байгааг та доорх зургаас хараарай.

Тэгвэл Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн Нүүдэлчин групп ХХК-ийн 30 хувийг одоо болтол, Эрдэнэт фүүдс ХХК-ийн 30хувийг 2016 оныг дуустал тус тус эзэмшдэг байжээ. Энэ нь түүний хөрөнгө орлогын мэдүүлгээр батлагдах болно.

Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн Хөрөнгө орлогын мэдүүлэгийг ЭНД ДАРЖ үзнэ үү

Жирийн иргэд нь жилдээ 18 хувийн хүүтэй зээл авч байхад томчууд нь жилдээ 3.8 хувийн зээл авч байгаа нэг баримт энэ байлаа.

Үргэлжлэл бий…