“Чамайг тойрон эргэлдэнэ”, “Хайр дааж амьдарна”, “Энхрий” зэрэг дуунуудаараа олон танигдсан чадварлаг дуучдын нэг бол Монгол үндэстний дууны их наадмын тэргүүн байрын шагналт , МУСТА дуучин П.Түдэвдорж юм. Тэрээр 10-р сарын 12-нд “Чин хайрын сэтгэл минь Чамайг тойрон эргэлдэнэ” анхны бие даасан тоглолтоо UB Palace-н их танхимд амжилттай зохион байгуулсан билээ.

Тэрээр Монгол орноо тойрох аялан тоглолтоо өөрийн төрсөн нутаг Өвөрхангай аймгаас эхэлсэн бөгөөд Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Завхан аймгуудад аялан тоглолтоо амжилттай хийгээд байгаа билээ.

Түүнийг урлагийн нөхөд нь “Түдэвээ Монголыг тойрон эргэлдэж байна” хэмээн ярилцах болсон ба хөдөө орон нутгийн үзэгчид халуун дотноор хүлээн авч байгаа ажээ.

Аялан тоглолтод түүний үзэсгэлэнт гэргий, дуучин Д.Бямбасүрэн, дуучин Ч.Нямсайхан, МУСТА, Орчин цагийн ерөөлч Б.Сүхээ нар хамтран оролцож байна. Ингээд та бүхэндээ дуучин П.Түдэвдоржийн аялан тоглолтын зургуудаас сонирхуулъя.

Б.Мөнхжаргал