Монголын тэргүүн баячуудын нэг гэгдэх Ц.Анандбазар аль ч төрд нүүртэй нэгэн. Үүнийг түүний авч байсан зээлүүд болон үйлдлүүд нотолдог. Тухайлбал, АН-ын үед Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд түүний тэргүүлдэг “Сод Монгол групп” ХХК 20 480 000 000 /хорин тэрбум дөрвөн зуун наян сая/ төгрөгийн зээлийг авсан байна.

Дээрх зураг бол  шатахуун импортлогчид үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хэдийг авсан баримт. Өнгөрсөн хугацаанд хамгийн их хэмжээний буюу 57.4 тэрбум төгрөгийн зээлийг “НИК” компанид олгосон бол “Магнай Трейд”, “Шунхлай”, “Содмонгол” зэрэг компаниудад олгосон зээлийн хэмжээ удаалж байна. Төрөөс 20 480 000 000 /хорин тэрбум дөрвөн зуун наян сая/ төгрөгийн зээл “Сод Монгол групп” ХХК-ийг  хэн үүсгэн байгуулж байв?

 Ц.Анандбазар жилийн 3.8 хувийн хүүтэй зээл авдаг, жирийн иргэд жилийн 18 хувийн хүүтэй зээл авдаг энэ байдал шударга уу? Шударга бус уу гэдгийг уншигч та тунгаах биз ээ.

1999 онд байгуулагдсан “Сод Монгол групп” ХХК 2001-2002 онд татварт ногдох орлогоо нууж, 152 сая төгрөгийн орлогын албан татвараас зайлсхийсэн болохыг эх сурвалжуудад дурьдсан байдаг. Мөн  тус группийн ерөнхийлөгч Ц.Анандбазар 1999 оны арваннэгдүгээр сарын 23-нд “УБТЗ”-ын Хэрэг эрхлэх газраас “Сод Монгол” группийн авах ёстой 20 сая төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх замаар бусдад тулган шаардаж, шахалт үзүүлэн авч ашиглаж байсан гэх зэргээр тус байгууллагын сөрөг таагүй мэдээллүүд байдаг юм билээ.

Ийм сөрөг мэдээлэлтэй байгууллагуудад давуу тал олгож байгаа нь шударга өрсөлдөөн мөн эсэх нь ч бодох л асуудал…