Н.Алтанхуягийн Засгийн газар, Монголбанктай хамтран 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх”-ээр зарласан. Ингэснээр Монголбанк энэ мөнгийг өөрийнхөө халааснаас бус, өр тавьж гарган ноос ноолуур, мах, шатахуун, барилгын гээд өсөлттэй байсан бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахад зарцуулсан түүхтэй. Үүнд,

  • Шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулахад 167тэрбум
  • Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний үнийг бууруулахад 303тэрбум
  • Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахад 248тэрбум
  • Барилгын гол нэр төрлийн материалын үнийг тогтворжуулахад 1608тэрбум
  • Эрчим хүчний үнэ тарифыг тогтворжуулахад 80тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан.

Бид дээрх дэд хөтөлбөрүүдээс хэн нь хэдийг авсан талаар бид дэлгэрэнгүй хүргэсээр байгаа билээ. Тэгвэл шатахууны жижиглэнгийн худалдааны үнийн тогтворжуулах хөтөлбөрөөс Синчи-Ойл ХХК  ХОЁР ТЭРБУМ төгрөг авсан байна.

Тэгвэл Синчи-Ойл ХХК-ийн эзэд нь нэг гэр бүлийн хүмүүс байдаг ажээ. Үүнийг улсын бүртгэлд бүртгэгдсэн тус байгууллагын даргуудын  овог нэрс батална.

Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 2 080 000 000 төгрөгийг  жилийн 3.8 хувийн хүүтэй зээлсэн байна.

Энэ бол та бидний анзаараад байдаггүй  олон үйлдлүүдийн нэг. Гол нь энэ үнэ тогтворжуулах хөтөлбөрийн зээл зөв хүндээ очсон байгаасай…