Швейцар улсын иргэн гоо сайхны олон мэс засалд  50 000 ам.доллар зарцуулсан байна. 24 настай  Селин Чентино Цюрих хотноо амьдардаг бөгөөд тэрбээр дунд сургуульд сурч байхдаа л өөрийгөө өөрчлөх бодолтой байжээ. Тиймээс 2013 оноос хамар, уруул, хөх, нүүрний хэлбэр гээд олон мэс засалд орж үүндээ 50 000 ам.доллар зарцуулсан байна.