“Miss Asia USA”  төслийн хүрээнд АНУ дахь Ази бүсгүйчүүдийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээн  олон сар үргэлжилж,  албан ёсны шалгаруулалт тэмцээн 11 сарын 17-ны өдөр АНУ-ын Лос Анжелес хотноо болсон байна. Тэмцээнд Монгол улсаа төлөөлөн тус улсад суралцаж буй О.Цацрал оролцсон бөгөөд тэрбээр “Miss Photogenic”  болон  “Miss Global Ambassador” төрөлд ялагч болж титэм тэргүүндээ залсан юм.О.Цацрал нь Монгол улсад байхдаа ФМ-ийн хөтлөгч, захирлаар ажиллаж байсан бөгөөд мэргэжил дээшлүүлэхээр АНУ-ыг зорьсон юм. Олон улсын тэмцээнд амжилттай оролцож эх орныхоо нэрийг сайнаар гаргасан О.Цацралын зургуудаас хүргэж байна.