Өнгөрсөн сарын 25-ны өдөр Өмнөд Суданд 17 настай Ньялон Нгонг Дэн Жаланг охиноо хэд хэдэн үхрээр худалдах дуудлага худалдааг гэр бүлээс нь Фэйсбүүк орчинд зохион байгуулсан байна.Дуудлага худалдаанд тус улсын төрийн эрх барьж байгаа намын шилдэг улс төрч, бизнесмен зэрэг зургаан хүн оролцсон байна. Ялагчаар 9 эхнэртэй, бизнес эрхлэгч Коку Алат хэмээх эр шалгарчээ. Тэрбээр охиныг 530 үхэр, 3 ширхэг Land Cruiser болон  10 000 ам.доллар төлж авахаар болсон бөгөөд энэхүү амлалтаа биелүүлж охиныг өөрийн эхнэр болгон авсан ба хурим энэ сарын 03-ны өдөр болжээ.Фэйсбүүкийн зүгээс хүний эрх зөрчсөн энэ үйлдэлтэй холбоотой зураг, пост зэргийг устгасан бөгөөд хүний эрхийн хуульчид энэ хэрэг дээр ажиллаж байгаа ажээ.