Н.Алтанхуягийн Засгийн газар, Монголбанктай хамтран 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх”-ээр зарласнаар ноос ноолуур, мах, шатахуун, барилгын гээд өсөлттэй байсан бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжиж, томоохон компаниуд хөнгөлөлттэй зээлд хамрагдаж эхэлсэн түүхийг эргэн сөхөж буй.

Учир нь энэ хөтөлбөрийн хүрээнд шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулахад 167 тэрбум, өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний үнийг бууруулахад 303 тэрбум, хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахад 248 тэрбум, барилгын гол нэр төрлийн материалын үнийг тогтворжуулахад 1608 тэрбум, эрчим хүчний үнэ тарифыг тогтворжуулахад 80 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан юм.

Барилгын гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах 248 тэрбумын хөнгөлөлттэй зээлд нийт 21 компани хамрагдсан байдаг. Үүнд, Өлзийсайханы Түвшинтөр захиралтай “Баялаг говь” ХХК 300.000.000, Энхдөлгөөн далай ХХК 200.000.000, Лхамзамын Отгонцэцэг захиралтай “БОСБД ХХК 100.000.000, Батаагийн Цэцэгмаа захиралтай “БТТинжнеринг” ХХК 700.000.000, Ч.Мягмарсүрэн захиралтай Зуун найман суварга ХХК 8.000.000.000 \найман тэрбум\, Сосорбурамын Сэржээхүү захиралтай Эвэрласт ХХК 3.000.000.000 \гурван тэрбум\ төгрөгийн зээлтэй байна.