Монголын шинэ цагийн сэтгүүл зүйн түүчээ болсон Ц.Балдорж агсны  нэрэмжит сэтгүүл зүйн дээд шагнал гардуулах “Балдорж” шагналд шалгарсан бүтээлд шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн түвшинд судалж шинжилсэн шүүмж бичих, Монголын сэтгүүл зүйд шүүмж судлалыг хөгжүүлэх, залуу судлаачдыг төрүүлэх, сонин, радио телевизийн бүтээлийг улам бүр чамбайруулах, сэтгүүлчийн бүтээлийг шинжлэх ухааны үндэстэй, бодитой үнэлэх, сургалтыг онол практиктай хослуулж,шүүмж судлалын орчин бүрдүүлэх зорилготой уралдаан зарлагджээ.

 Зорилго: “Балдорж” шагналд шалгарсан бүтээлд шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн түвшинд судалж шинжилсэн шүүмж бичих, Монголын сэтгүүл зүйд шүүмж судлалыг хөгжүүлэх, залуу судлаачдыг төрүүлэх, сонин, радио телевизийн бүтээлийг улам бүр чамбайруулах, сэтгүүлчийн бүтээлийг шинжлэх ухааны үндэстэй, бодитой үнэлэх, сургалтыг онол практиктай хослуулж,шүүмж судлалын орчин бүрдүүлэх.
Хамрах хүрээ: Сэтгүүл зүй, хэл шинжлэл, утга зохиол, урлаг судлалын судлаачид, сонирхогчид, сэтгүүл зүйн чиглэлээр суралцагч оюутан,магистрант, докторант
Шалгуур: “Балдорж” шагналд шалгарсан бүтээлд шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн түвшинд судалж шинжилсэн шүүмж бичсэн байх.
Шаардлага Шүүмжийн бичвэрийн ажил нь

– Зохих судалгаан дээр үндэслэсэн байх;

– Эрдэм шинжилгээний хэл, найруулгаар бичсэн байх;

– Судалгаа, шинжилгээний тодорхой аргачлалыг хэрэглэсэн байх;

Шүүмж бичих эх сурвалж: “Балдорж шагнал. Сэтгүүл зүйн шилдэг бүтээл” боть I. 2013;

боть II. 2016; 2017, 2018 онд нэр нэр дэвшсэн бүтээлүүд

Сайт: baldorj.mongolnews.mn

Хүлээн авах хугацаа: Шүүмжийг 2018 оны 12 сарын 10-ны өдрийн 17 цаг хүртэл цаасаар болон файлаар ирүүлнэ.
Бүрдүүлэх материал: Илтгэгчийн CV файлаар болон цаасаар /цээж зурагтай/
Шалгаруулах хугацаа: 2018 оны 12 сарын сүүлийн 7 хоногт шалгаруулалтын дүнг танилцуулна.
Хаяг: СУИС-ийн Радио, Телевиз, Медиа Урлагийн Сургууль.

Сэтгүүл зүйн профессорын баг

Хаяг: СУИС-ийн IV байр, 304 тоот

Утас: 11-36-92-23, 9929-2335

Цахим шуудангийн хаяг: msuac.sbma@gmail.com

Шагнал: – I байр – 1 Өргөмжлөл, 1,000,000 төгрөг

– II байр – 1 Өргөмжлөл, 700,000 төгрөг

– III байр – 2 Өргөмжлөл, 400,000 төгрөг

 

 

Байр эзэлсэн болон шилдэг шүүмжийн бүтээлүүдийг эмхтгэн хэвлүүлнэ.