Өөх шатааж, бодисын солилцоог сайжруулдаг хүнсний жагсаалтыг “www.authoritynutrition.com” сайт нийтэлжээ.

Нэг

Өргөст хэмх. Өргөст хэмх бол турахыг хүсч буй хүнд өндөр үр дүнд хүргэх хүнс боловч бусад ургамалын төрлийн хүнсний зүйлсийн адилаар улирлын чанартай бөгөөд гүйцэд боловсорсон үедээ л хамгийн дээд зэргийн ач тусыг үзүүлж чаддаг.

Өргөст хэмхийг жижиг, хатуу, шажигнасан байдалтай боловч үр нь гүйцэд боловсорсон яг тэр үед нь хэрэглэвэл хамгийн сайн аж. Хальсанд нь ихэнхи амин дэм, эрдэс бодисууд нь агуулагддаг учраас авахгүй байсан нь дээр байдаг аж. Хүний биед шээс хөөх нөлөө үзүүлдэг төдийгүй илчлэг багатай учраас илүүдэл жингээсээ салах хүсэлтэй хүмүүст нэн тохиромжтой хүнс.

Хоёр

Цэцэгт байцаа. Та дасгал хийснийхээ дараа цэцэгт байцааг хэрэглэж занших хэрэгтэй.

Гурав

Улаан лооль. Өөх шатаадаг гэхээрээ л хоолны дэглэм барихад л хэрэглэдэг. Нэг апельсины илчлэг нь 70-90 ккал байдаг. Тэгээд хамгийн гол нь энэ жимснээс нэгийг идсэний дараа цатгалан мэдрэмж дөрвөн цагийн турш арилдаггүй байна.

Дөрөв

Овъёос. Цатгалан мэдрэмжийг төрүүлж, биеийн ачаалалтай дасгал хөдөлгөөн хийхэд шаардлагатай энергийг бэлэглэнэ.

Тав

Алим, лийр. Жижиг хэмжээтэй алим юмуу лийрнээс өдөрт гурвыг идэж байсан илүүдэл жинтэй эмэгтэйчүүд калори багатай дэглэм барьж байх үедээ жимсийг хэрэглээнээс хассан дэглэм баригчдыг бодоход хамаагүй хурдан жин хаяж байжээ. Рио-Де-Жанейрогийн их сургуулийн эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрсэн байна.

Ногоогоор дэглэм барьж байсан хүмүүс, алим лийр хэрэглэгчдээс бага калорийн дэглэмтэй байсан боловч бага туржээ. Тиймээс амттай зүйл идэхийг хүсээд байвал энэхүү илчлэг багатай амттанг идээд үзээрэй. Та арай удаан цатгалан байж, арай бага идэх болно.

Зургаа

Улаан дарс. Улаан дарсанд агуулагддаг резвератрол нь өөхний рефепторуудыг бөглөдөг протейнийг ялгаруулдаг байна. Резвератрол нь өөхийг задалж, шинээр үүсэхээс урьдчилан сэргийлдэг. Улаан дарс бол өөхийг эрчимтэй шатаадаг байна. Өдөрт тал хундага улаан дарс уувал таны биед сайнаар нөлөөлнө.

Долоо

Папайя: Папайя нь липил болон өөхийг задлахад нөлөөлдөг. Хүссэн үр дүндээ хүрэхийн тулд папйя-г хоол идэхийнхээ өмнө, хооллох үедээ, эсвэл хоолныхаа дараа хэрэглэвэл нөлөөтэй.

Найм

Сүү. Сүүнээс бусад сүүн гаралтай бүтээгдэхүүнүүдүүд нь өөхийг хайлахад хүргэдэг кальцитриол хэмээх гармонийг ялгаруулдаг байна. Мэргэжилтнүүдийн үзсэнээр тослог багатай тараг, ээдэм, гэрийн бяслаг зэрэг нь жин хаяхад тус болохоос гадна эргээд хурдан бий болдог таргыг бууруулдагаараа онцлогтой юм байна.

Шар сүүнд сүүний өндөр чанарын протейн агуулагддаг нь бодисын солилцоог түргэсгэдэг. Түүнчлэн шар сүү биеийн энергийн зарцуулалтыг тэнцвэржүүлэх үүрэг гүйцэтгэх явцдаа арьсны доодох өөхийг тарааж өгдөг байна.

Ес

Цагаан гаа. Цагаан гаа нь халуун ногооны төрөлд багтдаг. Шүүрлийг сайжруулж, гэдэсний цусан хангамжийг өсгөдөг учраас биеийн бодисын солилцоог түргэсгэдэг байна. Эфирийн тосоор баялаг тул бодисын солилцоог идэвхижүүлснээр өөхний эдүүдийг түргэн шатах нөхцлийг бүрдүүлдэг. Түүнчлэн цагаан гаа хэрэглэвэл арьс залуужиж, тунгалаг сайхан болдог ажээ.