Нурууны өвдөлт, хүзүү өвдөх нь түгээмэл хүн бүрт тохиолддог зүйл болжээ. Гэсэн хэдий ч бид өвдөлт мэдрэгдэж эхэлсэн даруйд арга хэмжээ авч эхлэх хэрэгтэй. Мөрөнд тасралтгүй даралт ирснээр хүзүүний өвдалт архаг болдог байна. Маккензи дасгал нь зөвхөн хүзүүний өвдөлтийг эмчлэх биш нуруу нугасны олон өвөдлтийг эмчилдэг шилдэг дасгал юм

1.

Толгойг доош эгэмрүү түлхэн хүзүүгээ сунгана. Та энэ дасгалыг 10 тоонд давтаж, гурван удаа гүйцэтгэх хэрэгтэй.

2.

Эхний байрлал цэх урдаас толгойг нь хажуу тийш нь болгож чихийг мөрөнд хүргэ. Үргэлжлүүлэн эсрэг тал дээр давтана.
Энэ дасгалыг тал бүр дээр 10 удаагийн давтамжтай гурван удаа давтан хийнэ.

3.

Гараа дээш өргөж, хуруугаа толгойны ар тал дээр түгжиж, тохойноос доошоо дарна. Гарны жин нь толгой дээр дарж, хүзүүний ар сунгаж байгааг мэдрэх болно. Үүнийг 10 удаа давтаж, өдөрт гурван удаа хийнэ.

4.

Нүүрээрэй тэнгэр өөд харж байгаа мэт харж дээшээ эгц харна. Уг байрлалаас толгойгоо баруун, зүүн тийш хагас инч эргүүлэх хэрэгтэй. Энэ дасгалыг өдөрт 10 удаа давтан хийнэ.

5.

Эхлээд зүүн тийшээ толгой эргүүлээрэй. Үргэлж харцыг нэг чигт байрлга. Нөгөө талд мөн давтана уу.
Дугуйн эргэлтийг өдөр бүр гурван удаа хийнэ.

6.

2 мөрөө дээш өргөж буулгана. Энэ үед хуян хөөрдөг хүмүүст амарч байгаа мэт мэдрэмж төрнө. 10 секундын турш амьсгаа аваад аажим аажмаар сулруулна. Өдөрт 3 удаа 10 удаагийн давтамжтай хийнэ.

Маккензи дасгал хийснээр өдөр тутмын хэвийн үйл ажиллагаануудад чөлөөтэй болж мөр, хүзүү, нурууны өвчин арилна. Гэсэн хэдий ч дасгал үр дүнгээ өгөхгүй байгаа мэт санагдвал мэргэжлийн эмчид хандаарай.