“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар амь насаа алдсан билээ.  Тодруулбал, 2018 оны аравдугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хурд” хорооллын “Кэй Эйч” апартментийн 11-р давхраас унаж, нас баржээ. Дээрх хэргийн тухай дуудлагыг тус хорооллын үйлчилгээний ажилтан цагдаагийн 102 дугаарын утсанд мэдээлсэн байна. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн шуурхай албаны алба хаагчид хэргийн газарт очих үед Баянгол дүүргийн харьяат, 1996 онд төрсөн, 22 настай Чимгээгийн Чамин-Эрдэнэ өндрөөс унаж, нас барсан байдалтай олдсон байна. Улмаар талийгаачийн цогцсыг шүүх эмнэлэгт хүргүүлж, хэргийн газраас 47 кадр зураг, хохирогчийн хурууны хээг авч, нотлох баримтад хавсаргажээ.

Тэгвэл энэ хэргийн талаар талийгаачийн ах Ч.Гэрэлхүү өөрийнхөө цахим орчинд хэрэг гарсан өдрийн  цахилгаан шатны бичлэгийг дараах тайлбартайгаар хүргэсэн байна.

1-р дүрс- 10р сарын 24 буюу хэрэг гардаг өдрийн бичлэг, миний дүү гэрээсээ гараад 6-в орцны 10 давхраас доош бууж буй дүрс. Дүрсийг сайн ажиглавал нүднийхээ нуухыг авч байгаа, хүзүүгээ нухацтай харж байгаа нь харагдана, урд орой нь ямар нэг зүйл болсон мэт. Өглөө 10 цаг 35 минутад гэрийн өмдөө санд мэнд тайлаад, гар утсаа авалгүй гарсан. бичлэгийг харагдах өнцөгт 6Д гэж харагдахаар баруун дээд буланд 6д Гэж харагдахаар тэгвэл үнэнээрээ бол баруун доод буланд 6-В жижиг лифт гэсэн бичгийг харж болно ийм айхтар гэхдээ надад яг оригоороo дүрс нь байгаа эхлээд эд нарын бэлдсэн худал баримтын оруулж байна

2-р дүрсийг 10 цаг 48н минутад харвал яарсан байдалтай, хурдан алхаж байгаа нь харагдана. Бодвол итгэж найдсан хүн нь дуудсан бололтой их л яарсан байдалтай алхаж байна.

3-р дүрс буюу 10н цаг 37н минутад лифтээр дээш гарч байгаа дүрс нь юайж сандарсан, ямар нэг зүйл бодсон харагдаж байна. Лифтнээс буугаад шууд зүүн гар тал руугаа эргэсэн нь, хэн нэг мэддэг айлдаа орж байгаа юм. Хэрэв 11 давхар луу анх удаагаа гарч байгаа бол лифтнээс буугаад хоёр тийшээгээ харах байсан.
Мөн түүнчлэн 6-в орцоос 6д орц руу грашаар дамжин алхаж үзэхэд, 13н минутыг зарцуулж байсан. Яагаад 2хон минутад 6д орц руу очсоныг мэдэх үү? Яагаад гэвэл тэд цагийг нь засч тааруулсанд байгаа юм. Хүн компьютернийхаа цагийн засч тааруулдагтай адил, энэ батлагдсан. Мөн хэргийг мөрдөж байгаа, мөрдөн байцаагч грашаар явж байгаа бичлэгийг прокурор-т өгөөгүй, эсвэл байцаагчид энэ дүрс байхгүй нь батлагдсан, учир нь прокурор өөрийн биеэр мэдэгдэл хийхдээ дээшээ болон доошоо лифтээр бууж байгаа дүрс бичлэг хавтас хэрэгт хавсаргаж авсан гэж хэлсэн. Грашаар орц руу дамжин очиход нэлээн хэдэн камер байна, миний дүү өнгөрдөг өдрийн буюу хэрэг болдог өдрийн бүх дүрс бичлэгийг хавтас хэрэгт хавсаргахгүй байна.
Нэмэхбаяр гэх найз залуу нь миний дүүгээс ах, 16хан настай байхад нь араас нь гүйж сэтгэлийг нь өөртөө татсан.
Би Нэмэхбаярын бүх үнэнийг маргааш дэлгэнэ, ямар аймар, юу ч хийхээс буцахгүй хүн гэдгийг нь ард түмэн мэдэх болно. Бүх зүйл тэд тэмцээнээс гар гэж дарамталсанд байгаа юм, 8н жил загвар өмссөн хүн юу гэж тэмцээнээс гарах билээ? Оролцож байсан тэмцээндээ ялаад ээж болон эмээгээ эмчлүүлнэ гэж надад ярьж байсан дүү минь юм шүү дээ. Итали улсын Милан хотын загварын агентлагтай нэг жилийн гэрээ хийн ажиллахад ганцхан алхам дутуу байсан юм шүү дээ.
Хайртай дүүгийнхээ амьдралын сүүлийн энэ дүрс бичлэгийг харах надад үнэхээр хэцүү байна, цурхиран уйлж үнэнийг олох тусам дүүгээ өрөвдөж байна. Дүүг минь хөнөөхгүй зүгээр бэртээгээд амьд мэнд бүлээн амьсгалтай орхичихгүй яасан юм бэ?

Posted by Chimedtseren Gerelkhuu on Thursday, November 22, 2018

Posted by Chimedtseren Gerelkhuu on Thursday, November 22, 2018

Posted by Chimedtseren Gerelkhuu on Thursday, November 22, 2018