Нийтийн дуучдын нэгэн үеийн томоохон төлөөлөл бол “Бор борын бялзуухай”, “Цэцгэнд төөрсөн эрвээхэй”, “Зангаараа амраг” зэрэг дуунуудаараа ард түмэнд танил болсон дуучин бол Л.Чулуунбаатар юм.

“Миний л амраг” дуугаа гаргаснаас хойш уран бүтээлээ завсарлаад байсан тэрээр одоогоос 40 жилийн өмнө зохиогдож Үүрийнтуяа хамтлагийн уран бүтээл яруу найрагч Д.Болдын шүлэг, хөгжмийн зохиолч А.Батдэлгэрийн хөгжим “Ханийн дуу” дууг дуулж клипжүүлжээ.

Уран бүтээл бүрдээ чанарыг эрхэмлэдэг уран бүтээлчийн шинэ уран бүтээлийн хөгжмийн найруулга, дуулалт шинэ содон байгаад уран бүтээлчид нөхөд нь болон үзэгч олон түмэн ам сайтай байна.

Дуучин Л.Чулуунбаатарын шинэ уран бүтээл “Ханийн дуу” дууг та бүхэндээ хүргэж байна.

Б.Мөнхжаргал