Монголд сайн гитарчин хуруу дарам цөөн бий. Хэзээнээсээ алдартай гитарчин Өөжгий, “Хурд” хамтлагийн Д.Отгонбаяр, Д.Энхболд гэсхийгээд дуусна. Сүүлийн үед дууны клип бүрт гитар тоглон гарах болсон Аянга студийн захирал Э.Эрболд гэх залуу “мода”-нд орж, эрэлттэй гитарчин болоод байгаа сурагтай.

Монголын урлагийн ертөнцөд орж ирсэн даруйдаа өөрсдийн гэсэн өвөрмөц өнгө төрх, цар хүрээгээ таниулсан хамтлагуудын нэг бол яах аргагүй “Аянга” хамтлаг юм. Тэдний “Ээж минь”, “Ганцаархнаа”, “Цэргийн амьдрал”зэрэг уран бүтээлийг нь бид хэдийнэ мэдэх болсон.  Э.Эрболдыг “Аянга” хамтлагийн ахлагч , дуучин гэдгээр нь үзэгч , сонсогчид мэдэх бол “Аянга” студийн захирал, продюссер гэдгээр нь урлагийнхан андахгүй болсон.

Дуучин Г.Дэлгэрцогтын “Үлэмжийн гоо” цомгийн хөгжмийн найруулгыг “Аянга” студи хийсэн ба цомогт багтсан “Миний нандин”, “Үлэмжийн гоо”, “Миний л ээж”, “Аав”  зэрэг дуунуудын хөгжмийн зохиолчоор ажиллаж чадварлаг хөгжмийн зохиолч болохоо харуулаад байгаа билээ.

Дуучин, гитарчин, хөгжмийн зохиолч гээд олон төрлийн дундрашгүй их авъяастай Э.Эрболд залуугийн туурвисанболон оролцсон уран бүтээлүүд түүний зургуудаас та бүхэндээ хуваалцая.

 

Бэлтгэсэн Б.Мөнхжаргал