Швед улсад ажиллаж амьдарч буй залуу уран бүтээлч Ш.Ононбаяр шинэ уран бүтээлээ үзэгч түмэндээ хүргэлээ.  Та бүхэн залуу уран бүтээлч Ш.Ононбаярыг Швед дэх Монголчууддаа зориулсан “Дөлгөөн намуухан Sweden”, “Оллоо би”, “Чамдаа бэлэглэе” зэрэг уран бүтээлүүдээр нь мэдэх билээ.
“Өнөөдөр мартавч маргааш…”  дууны үгийг МУСГЗ, Яруу найрагч Ү.Хүрэлбаатар бичиж,  Хөгжмийн зохиолчоор Г.Жаргалсайхан /Том Жагаа/, Хөгжмийн найруулгаар Ц.Байдраг нар ажиллажээ.
Швед улсад хийгдсэн залуу уран бүтээлч Ш. Ононбаярын клипийг та бүхэндээ хүргэж байна.

Б.Мөнхжаргал