Эрх шилжүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2018 оны А/06/А/06 дугаар хамтарсан тушаалыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1. Улсын төсвийн хөрөнгөөр 2018 онд санхүүжүүлэх Хан-Уул дүүрэгт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг хавсралт ёсоор баталж, уг төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Засаг даргаас Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхланд шилжүүлэн, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай.

 

    2. Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Мөнхбат/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

  3. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/289 дүгээр захирамжийн хавсралтаар баталсан “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас эрх шилжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт”- ын XVI.1.20 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.          

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

ГҮЙЦЭТГЭГЧ БӨГӨӨД НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН БОХИРДЛЫН АСУУДАЛ

ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                                     Ж.БАТБАЯСГАЛАН