2018 оны 08 сарын 02-ны өдөр                           Дугаар А/704                                                 Улаанбаатар хот                                                                                                                                                                                                         зөвшөөрөл олгох тухай

  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 30 дугаар зүйлийн 30.1.3, 30.1.6, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр ашиглалтад орох цэцэрлэгүүдэд энэ захирамжийн хавсралтын дагуу улсын дугаар олгож, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосугай.

     2.Шинээр ашиглалтад оруулсан цэцэрлэгийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгож, цэцэрлэгийн удирдлагыг хуулийн дагуу сонгон шалгаруулж, хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т тус тус даалгасугай.

     3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад үүрэг болгосугай.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

ГҮЙЦЭТГЭГЧ БӨГӨӨД НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН БОХИРДЛЫН АСУУДАЛ

ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                                     Ж.БАТБАЯСГАЛАН