2018 оны 08 сарын 02-ны өдөр                            Дугаар А/703                                                    Улаанбаатар хот

 

Цогцолбор сургууль болгон

өөрчлөн байгуулах тухай

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 30 дугаар зүйлийн 30.1.3, 30.1.6, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Багануур дүүргийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1/183 тоот албан бичиг, орон нутгийн онцлогийг харгалзан тус дүүрэгт шинээр ашиглалтад орох 320 хүүхдийн суудалтай сургуулийг Нийслэлийн ерөнхий боловсролын 125 дугаар сургуультай нэгтгэн Нийслэлийн ерөнхий боловсролын “Оюуны эрин” цогцолбор сургууль байгуулж, сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгосугай.

     2.Шинээр байгуулагдсан сургуулийн өмчийг нийслэлийн өмчид шинэчлэн бүртгэн авах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т,  сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгож, сургуулийн удирдлагыг хуулийн дагуу сонгон шалгаруулж, хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т тус тус даалгасугай.

     3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад үүрэг болгосугай.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

ГҮЙЦЭТГЭГЧ БӨГӨӨД НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН БОХИРДЛЫН АСУУДАЛ

ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                                     Ж.БАТБАЯСГАЛАН