2018 оны 08 сарын 03-ны өдөр                           Дугаар А/705                                                    Улаанбаатар хот

 

 

 

Захирамж хүчингүй болгох тухай

 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Үндэслэл болгосон хууль нь хүчингүй болж, тухайн харилцааг өөр захиргааны хэм хэмжээний актаар зохицуулсны улмаас эрх зүйн ач холбогдлоо алдсан тул Нийслэлийн Засаг даргын 2004 оны “Цэцэрлэгжүүлэх ажлыг урамшуулах тухай” 295 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

 

2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасны дагуу хүчингүй болсон эрх зүйн актыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хасуулах арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т үүрэг болгосугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

ГҮЙЦЭТГЭГЧ БӨГӨӨД НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН БОХИРДЛЫН АСУУДАЛ

ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                                     Ж.БАТБАЯСГАЛАН