Хөрөнгө гаргах тухай

 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 104.3, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдах Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн замын төгсгөлөөс Сэлбэ зуслангийн зүүн талаарх 1 км авто зам, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Дарь эхийн авто замаас Ганц худаг, Цагаан даваа хүртэлх 3.6 км, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Ус сувгийн удирдах газрын аж ахуйн хашаанаас Монелын уулзвар хүртэлх 0.34 км авто зам, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хайлаастын уулзвараас Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь эхийн зам хүртэлх 1.4 км авто замын нөлөөлөлд өртсөн 10 /арван/ иргэнд олгох газар, үл хөдлөх болон эд хөрөнгийн нөхөх олговрыг хавсралт ёсоор баталсугай.

 2.Энэ захирамжийн хавсралтын жагсаалтад заасан иргэдэд 343,045,320 /гурван зуун дөчин гурван сая дөчин таван мянга гурван зуун хорин/  төгрөгийг нийслэлийн 2018 оны төсөвт тусгасан “Газар чөлөөлөх нөхөх олговор”-оос санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

3.Нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

ГҮЙЦЭТГЭГЧ БӨГӨӨД НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН БОХИРДЛЫН АСУУДАЛ

ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                                     Ж.БАТБАЯСГАЛАН