2018 оны 08 сарын 03-ны өдөр                            Дугаар А/708                                                Улаанбаатар хот

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-ийн “д”, 29.2, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.3,  Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1.Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангуулах, ашиглалтын шаардлага хангахгүй шугам тоноглолтой иргэн, аж ахуйн нэгжид хугацаатай шаардлага хүргүүлж, зөрчлийг арилгуулах холбогдох арга хэмжээг авах, 35, 10, 6 кВын цахилгаан дамжуулах агаарын шугам болон цахилгаан дамжуулах кабель шугамын хамгаалалтын зурвасыг чөлөөлүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус байгуулсугай.

2.Ажлын хэсгийн дүнг нэгтгэж 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Эрчим хүчний яаманд хүргүүлж ажиллахыг Ажлын хэсэг /Т.Гантөмөр/-т даалгасугай.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

ГҮЙЦЭТГЭГЧ БӨГӨӨД НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН БОХИРДЛЫН АСУУДАЛ

ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                                     Ж.БАТБАЯСГАЛАН