Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор “Хүүхдийн төлөө хамтдаа” давлагааг санаачлан эхлүүлсэн. Уг давлагаанд Улаанбаатар зам засвар, арчлалтын газрынхан нэгдсэн байна.

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ өөрсдийн нөөц бололцоог ашиглан таг үйлдвэрлэж, Сүхбаатарын гудамж-7, Жуулчны гудамж-21, Их тойруу гийн гудамж-51, Баруун Сэлбийн гудамж-12, Энэбишийн өргөн чөлөө-40, Чингэлтэйн өргөн чөлөө-150, Бага тойруу гийн гудамж-1, Лааганы гудамж-5, Хуульчдын гудамж-8, Галданбошигтын гудамж-60, Дамбын пост-44 нийт  Чингэлтэй дүүргийн 11 гудамжны 399 ширхэг гэрэлтүүлгийн шонг тагтай болгосон байна гэж ЗХУТөөс мэдээлэв.