Хүн бүр хэн нэгэн хүнийг ил болон нууцаар шүтэн биширдэг. Өөрөөр хэлбэл хүн өөрийнхөө шүтэн биширдэг хүнээсээ суралцах, тодорхой хэмжээнд түүнийг даган дуурайдаг.

Дэлхийд танигдсан эр хүний төгс илэрхийлэл болсон найман залуугийн зургийг хүргэж байна. Уншигч та тэдний хэн нэгийг сонгож өөрийнхөө сэтгэл зүйн онцлогийг хүлээн аваарай.

Зургийг хараад хэн нь таны хувьд төгс эр хүн бэ? Сонголт хийсэн бол өөрийнхөө сэтгэл зүйн онцлогийг харахад бэлэн үү?

Хью Жакман

Та зөв шийдвэр гаргахын тулд мэдээлэлтэй байж, аливаад шүүмжлэлтэй хандахыг хичээдэг. Та олон нийтийг хамарсан хүмүүнлэгийн үйлсэд хүчин зүтгэхдээ хэзээд бэлэн байдаг бөгөөд энэ нь таны сайн тал.

Леонардо ДиКаприо

Та хайртай хүмүүстээ анхаарал халамж тавьж, тайвшруулан, аз жаргалтай болгохын төлөө хичээдэг.  Өөрөөр хэлбэл та хайртай хүмүүсийнхээ аз жаргалтай байгааг харж өөрөө жаргадаг нэгэн бөгөөд тэднээс эргүүлээд хайр халамж хүсдэггүй нэгэн.

Владимир Путин

Хэрэв та Владимир Путин, Стив Жоб шиг хүмүүсийг “шүтдэг”  бол сонирхлыг татдаг бол та өөрийнхөө зөв гэж бодсон зүйлдээ итгэл үнэмшилдээ үнэнч байдаг нэгэн . Та аливаад хялбар бөгөөд хамгийн оновчтой байхыг үргэлж мэддэг бөгөөд хэрэгцээгүй зүйлс дээрээ хүчин чармайлтаа гаргадаггүй.  Та бол асуудал шийдэгч нэгэн.

Брэд Питт

Брэд Питт гайхалтай мэдрэмжтэй нэгэн. Түүнийг сонгосон та ч гэсэн дээд зэргийн мэдрэмжтэй нэгэн. Та өөртэйгөө ижил болон мөрөөдөлтэй, зорилготой нэгэнд татагддаг.

Жорж Клуни

Хэрэв та ханхүү мөрөөддөг бол бодит амьдрал дээрх байж болох хамгийн боломжит хувилбарын ханхүү нь Жорж Клуни. Та хувь хүний хөгжилд гойд анхаардаг нэгэн бөгөөд таны хичээл зүтгэл хэзээ нэгэн цагт амжилт авчирна.

Барак Обама

Таны уриа бол “Тиймээ, би чадна”. Тийм болохоор та бол 99 хувь өөдрөг хүн бөгөөд та хамрагчдаа хүртэл өөдрөг байгаасай гэж хүсдэг. Хэзээ ч, хаана ч цоглог байдаг та сэтгэлээр унахыг мэдэхгүй болохоор бүтээлч нэгэн.

Марк Зукерберг

Марк Зукерберг амжилттай бизнес эрхэлдэг хэдий ч хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө ичдэг  хэвээрээ бөгөөд ярилцлагын үеэр түүний сандрал  нүүрэн дээр тод харагдаж байсан нь нууц биш юм. Хэрвээ та Марк шиг хүнийг биширдэг бол гайхамшигтай бүтээлч хүний шинж чанар танд байна. Өөрөөр хэлбэл та бол хамгийн шилдэг стратегич бөгөөд үргэлж санааг эрэлхийлдэг.

Даниэл Рэдклифф

Та бол сэтгэлийн хөдлөлтэй нэгэн. Та Харри Поттер киног үзэж байсан бол та гол дүр болон түүнийг бүтээсэн жүжигчин шиг аливаад шантралгүй урагшлахыг  хичээдэг.