САНГИЙН САЙД, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ НАРЫН ХАМТАРСАН ТУШААЛ/ЗАХИРАМЖ

2018 оны 08 сарын 07-ны өдөр                              Дугаар А/710                                                    Улаанбаатар хот

Ажлын хэсэг байгуулах тухай

 

     Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2.98, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/08 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 3.3.9-д заасныг тус тус үндэслэн ТУШААХ/ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Сэлбэ голын сав газрын экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, голын урсацыг сэргээн сайжруулах, усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, усны чанарыг сайжруулах, үер, усны аюул ослоос хамгаалах болон амрах, зугаалах, аялах тохилог орчин нөхцөл бүрдүүлэх голын эргийн тохижилтын ажлыг хариуцан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

 

Ахлагч:     -Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар

 

-Сангийн яамны Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төслийн зохицуулагч Х.Болор-Эрдэнэ

 

           Гишүүд:     -Сангийн яамны Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төслийн Архитектур төлөвлөлтийн албаны дарга Б.Мягмаржав

 

-Сангийн яамны Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төслийн Техник, инженерийн албаны дарга Г.Дэлгэр

 

                           -Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр

-Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга

                            -Нийслэлийн Газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа

 

                          -Сангийн яамны Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төслийн Архитектур төлөвлөлтийн албаны архитектор З.Тэмүлэн

 

-Сангийн яамны Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төслийн Архитектур төлөвлөлтийн албаны архитектор Х.Есөн-Эрдэнэ

 

-Сангийн яамны Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төслийн Архитектур төлөвлөлтийн албаны зургийн инженер М.Баттулга

 

                     -Сангийн яамны Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төслийн Захиргаа, санхүүгийн албаны Хяналтын төс өвчин Б.Зөвцэцэг

 

                     -Сангийн яамны Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төслийн Захиргаа, санхүүгийн албаны Хяналтын төсөвчин, нярав Э.Наранчимэг

 

                             -“Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн” ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер Ж.Баясгалан

 

                    -“Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн” ОНӨААТҮГ-ын Зураг төслийн хэлтсийн төсөвчин Б.Алтанчимэг.

 

Нарийн бичгийн дарга:

-Сангийн яамны Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төслийн Техник, инженерийн албаны барилгын инженер Б.Баасансүрэн

 

                                -Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Ерөнхий архитекторын ажлын албаны мэргэжилтэн Г.Хосбаяр.

 

2. Энэ тушаал, захирамжийн 1 дүгээр зүйлд заасан ажлын явц, үр дүнг тухай бүр Сангийн сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нарт танилцуулж байхыг Ажлын хэсэг /Э.Анар, Х.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.