2018 оны 08 сарын 07-ны өдөр                            Дугаар А/710                                                  Улаанбаатар хот

Гадаад томилолтын тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

   1. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотноо зохион байгуулагдах “Хятад, Монгол, Орос 3 улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны уулзалт”-д оролцуулах зорилгоор Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазарыг зохион байгуулагч талын зардлаар 2018 оны 08 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд тус хотод томилон ажиллуулсугай.

2.Томилолтоор ажилласан тухай тайланг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазарт даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

ГҮЙЦЭТГЭГЧ БӨГӨӨД НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН БОХИРДЛЫН АСУУДАЛ

ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                                     Ж.БАТБАЯСГАЛАН