2018 оны 08 сарын 08-ны өдөр                               Дугаар А/712                                                 Улаанбаатар хот

 

 

Сэрэмжлүүлэг тараах материал

бэлтгэн хэвлүүлэх тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “а”, 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2,  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Гамшгаас урьдчилан сэргийлж, ард иргэдийн аливаа гамшиг осол, аюулд өртөх эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршиг, аюулыг сурталчлан таниулах чиглэлээр сэрэмжлүүлэг тараах материал бэлтгэж хэвлүүлэх ажлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг Нийслэлийн Онцгой байдлын газар /Ж.Чүлтэмсүрэн/-т үүрэг болгосугай.

 

2. Гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг тараах материал бэлтгэн хэвлүүлэх зардалд шаардагдах 3.940.000 /гурван сая есөн зуун дөчин мянган/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

 

3. Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгаланд үүрэг болгосугай.

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

ГҮЙЦЭТГЭГЧ БӨГӨӨД НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН БОХИРДЛЫН АСУУДАЛ

ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                                     Ж.БАТБАЯСГАЛАН