2018 оны 08 сарын 08-ны өдөр                              Дугаар А/713                                                   Улаанбаатар хот

 

Ажлын хэсэг байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.7-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 1.Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгдээд гарсан усыг халдваргүйжүүлэн байгальд нийлүүлэхэд ашиглаж байсан, шингэн хлорын үлдэгдэлтэй контейнер үүдийг устгалд оруулах асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

 

Ахлагч   -Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил,

агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч

Ж.Батбаясгалан

Гишүүд:   -Нийслэлийн Байгаль орчны газрын дарга

Э.Баттулга;

    -Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын

 дарга Л.Эрдэнэчулуун;

 

    -Нийслэлийн Онцгой байдлын газрын

 дарга Ж.Чүлтэмсүрэн;

 

    -Улаанбаатар хотын Захирагчийн ажлын

албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын

хэлтсийн дарга Г.Ууганбаяр.

 

 Нарийн бичгийн

дарга

  -“Ус сувгийн удирдах газар” ОНӨҮГ-ын Ерөнхий

 инженер Ж.Дагвасүрэн.

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан саналыг боловсруулж, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсэг /Ж.Батбаясгалан/-т даалгасугай.

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧ                                                                                  С.БАТБОЛД