2018 оны 08 сарын 09-ний өдөр                            Дугаар А/716                                                  Улаанбаатар хот

 

Барилга балансаас балансад

шилжүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 108 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Чингэлтэй дүүргийн 43 дугаар цэцэрлэгийн балансад бүртгэлтэй 124.0 /нэг зуун хорин дөрөв/ сая төгрөгийн үнэ бүхий, хавсралтад заасан цэцэрлэгийн нэмэлт бүлгийн барилгыг Чингэлтэй дүүргийн 174 дүгээр цэцэрлэгт балансаас балансад шилжүүлсүгэй.

2. Энэ захирамжийн хавсралтад заасан барилгыг балансдаа бүртгэн авч, ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг Чингэлтэй дүүргийн 174 дүгээр цэцэрлэг /Ц.Дэлгэрмаа/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧ                                                                                С.БАТБОЛД