2018 оны 08 сарын 10-ны өдөр                              Дугаар А/719                                                Улаанбаатар хот

 

өрөнгө гаргах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,  түүний  удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 46 дугаар зүйлийн 46.3, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр, Сангийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хооронд 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Дамжуулан зээлдүүлэх 181 дүгээр гэрээ, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн 1 дүгээр үе шатны хүрээнд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд барих авто зам, инженерийн шугам сүлжээний трасст өртсөн нэгж талбаруудын кадастрын зургийн өөрчлөлт болон газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтэд өртсөн иргэдэд олгосон газрын кадастрын зураг үйлдэх, газар тэмдэглэх ажлын жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан төсөл, арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн Төслийн нэгж  /Д.Авирмэд/-д үүрэг болгосугай.

3.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Нийслэлийн 2018 оны төсөвт тусгасан “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2018 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн ажлын жагсаалт”-ын 58.1.2-ын “1”-д тусгасан “Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр-1”-ийн зээлийн эргэн төлөлт, Улаанбаатар хотын хариуцах хөрөнгө”-өөс гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧ                                                                                  С.БАТБОЛД