2018 оны 08 сарын 15-ны өдөр                                          Дугаар А/723                                      Улаанбаатар хот

Тогтоолын хэрэгжилтийг хангах талаар

авах зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйл, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 73 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын балансаас 6,791,504,877,04 /зургаан тэрбум долоон зуун ерэн нэгэн сая таван зуун дөрвөн мянга найман зуун далан долоон төгрөг дөрвөн мөнгө/ төгрөгийн хөрөнгө болон эх үүсвэрийг энэ захирамжийн хавсралтад заасны дагуу шинээр байгуулагдаж байгаа “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын балансад шилжүүлсүгэй.

2.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтанд даалгасугай:

2.1.балансаас балансад шилжүүлж байгаа хөрөнгийг данс бүртгэлээсээ хасаж, ажилтан, албан хаагчидтай албан хэрэг, аж ахуй, санхүүгийн тооцоо хийж дуусгах ажлыг зохион байгуулахыг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ /Г.Төмөрбаатар/-т, шилжүүлэн авч байгаа хөрөнгийг өөрийн данс бүртгэлдээ бүртгэж, ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажилтан, албан хаагчдыг холбогдох хууль тогтоомжид заасныг дагуу ажлын байраар  хангаж, бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлуулах арга хэмжээ авахыг “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ /Б.Цолмон/-т тус тус;

2.2.хөрөнгө хүлээлцэх ажлыг хариуцан зохион байгуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэн гүйцэтгүүлэх гэрээг холбогдох газруудтай шинэчлэн байгуулахыг Нийслэлийн Тээврийн газар /Д.Отгонбаатар/-т тус тус.   3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧ                                          С.БАТБОЛД