2018 оны 08 сарын 15-ны өдөр                                         Дугаар А/724                                       Улаанбаатар хот

Газар эзэмших эрх

олгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д  заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр бүл, хүүхэд, ахмадын соёл, амралтын цогцолбор барих зориулалтаар 0.1191 га газар Чингэлтэй дүүргийн хүүхэд, гэр бүл хөгжлийн төвд, мөн 16 дугаар  хорооны нутаг дэвсгэрт шинээр 35/10 кВ-ын чадалтай дэд станц барих зориулалтаар 0.2751 га газар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-нд тус тус 15 жилийн хугацаатай олгосугай.

2.Газар эзэмших эрх олгосон байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, газрын мэдээллийн санд бүртгэж хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧ                                                                          С.БАТБОЛД