2018 оны 08 сарын 15-ны өдөр                                           Дугаар А/725                                      Улаанбаатар хот

Дэмжлэг үзүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нийслэлийн нутаг дэвсгэрт орон гэргүй, тэнүүчлэн амьдарч байгаа иргэдийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагад дэмжлэг үзүүлж, холбогдох хууль, журмын дагуу гэрээ байгуулан, үр дүн, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т даалгасугай.

2.Дэмжлэг үзүүлэхэд шаардагдах 121.5 /нэг зуун хорин нэгэн сая таван зуун мянган/ сая төгрөгийн хөрөнгийг нийслэлийн 2018 оны төсөвт тусгасан “Тэнэмэл, орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх, орон байраар хангах” зардлаас гэрээний дагуу санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тухай бүр танилцуулж ажиллахыг нийслэлийн ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөрд үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧ                                        С.БАТБОЛД