2018 оны 08 сарын 16-ны өдөр                                   Дугаар А/727                                            Улаанбаатар хот

Газар ашиглах эрх олгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 441 дүгээр зүйлийн 44.15-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:    1.Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2086 м2 газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар эзэмшиж байсан “Сайхан булган” ХХК-ийн газар эзэмших эрх дуусгавар болсон тул тус газрыг орон сууцны орчны газрын зориулалтаар 15 жилийн хугацаатай ашиглах эрх “Булган” СӨХ-д олгосугай.2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан сууц өмчлөгчдийн холбоотой холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.   3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 440 дүгээр захирамжийн хавсралтын 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                              С.БАТБОЛД