2018 оны 08 сарын 16-ны өдөр                                          Дугаар А/728                                       Улаанбаатар хот

Захирамжийн хавсралтын зарим

хэсгийг хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 4.1.5, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 21.5.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Монгол кино нэгтгэлийн хойд талд Нийслэлийн Газар зохион байгуулалтын 2016 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд амины сууцны зориулалтаар  107 м2 газар эзэмших эрх иргэн Д.Дагийрмаа /РД:ХД54120564/-д олгосон нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4-т “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах” гэж 21.2.3-т “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна” гэж, 21.5.3-т “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж заасныг тус тус зөрчсөн тул “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгож, баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/443 дугаар захирамжийн хавсралтын 07 дахь хэсгийг хүчингүй болгосугай.

2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан иргэн Д.Дагийрмаад холбогдох газар эзэмших эрхийн гэрчилгээг зохих журмын дагуу хүчингүй болгож, гэрээг цуцлахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                       С.БАТБОЛД