2018 оны 08 сарын 16-ны өдөр                                       Дугаар А/734                                        Улаанбаатар хот

Захирамжийн хавсралтын зарим

хэсгийг хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Түвдэнпэлжээлин хийдийн баруун талд байршуулан 1000 м2 газрыг конторын зориулалтаар эзэмшүүлж, баталгаажуулсан нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4-т “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах”, 21.2.3-т “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна” гэж заасныг тус тус зөрчсөн тул “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/98 дугаар захирамжийн хавсралтын 45 дахь хэсгийг хүчингүй болгосугай.

2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан “Арвижих баялаг трейд” ХХК-д холбогдох газар эзэмших эрхийн гэрчилгээг зохих журмын дагуу хүчингүй болгож, гэрээг цуцлахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧ                                            С.БАТБОЛД