2018 оны 08 сарын 16-ны өдөр                                          Дугаар А/735                                        Улаанбаатар хот

Хөрөнгө балансаас балансад

шилжүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “б”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 107 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Багахангай дүүргийн “Илч-орд” ОНӨААТҮГ-ын балансад бүртгэлтэй, 17,986,400.0 /арван долоон сая есөн зуун наян зургаан мянга дөрвөн зуун/ төгрөгийн үнэ бүхий, энэ захирамжийн хавсралтад заасан 3 барилга байгууламжийг Багахангай дүүргийн “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ-ын балансад шилжүүлсүгэй.

2.Балансаас балансад шилжин ирж байгаа хөрөнгийг данс бүртгэлдээ бүртгэж, ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг Багахангай дүүргийн “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ /Ф.Мөнхгэрэл/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧ                                     С.БАТБОЛД