2018 оны 08 сарын 16-ны өдөр                                       Дугаар А/736                                         Улаанбаатар хот

Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг

хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, Боловсролын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 02-01/2369 тоот албан бичиг, Улсын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 02-09-087/681, 09-087/682 дугаар дүгнэлтийг тус тус үндэслэн Сүхбаатар дүүргийн “Хөгжлийн гүүр”, “Онол” сургуулиудын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосугай.

2.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/497 дугаар захирамжийн “Хөгжлийн гүүр” 2002 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/190 дүгээр захирамжийн “Онол” сургуулиудад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байгууллагын талаар татвар, даатгал, мэргэжлийн хяналтын байгууллагуудад мэдэгдэж, мэдээллийг цахим хуудсандаа байршуулахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧ                                 С.БАТБОЛД