2018 оны 08 сарын 16-ны өдөр                                       Дугаар А/737                                          Улаанбаатар хот

Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг

түдгэлзүүлэх тухай

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 02-01/2369 тоот албан бичиг, Улсын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 02-09-087/619  дүгээр дүгнэлт, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 02-09-260/234 дүгээр дүгнэлтийг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн “Шилдэг”, “Хөвгүүд” сургуулиудын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

   2.Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тухай шийдвэрийг сургуулийн үүсгэн байгуулагч нарт болон харьяа татварын албанд зохих журмын дагуу мэдэгдэхийг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т үүрэг болгосугай.

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧ                                   С.БАТБОЛД