2018 оны 08 сарын 16-ны өдөр                                         Дугаар А/738                                        Улаанбаатар хот

Цэцэрлэг байгуулах тусгай

зөвшөөрөл олгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 30 дугаар зүйлийн 30.1.3, 30.1.6, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:  1.Засгийн газраас Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдсан 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг худалдан авахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан тус цэцэрлэгт “262” дугаар өгч, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосугай.

2.Цэцэрлэгийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгож, цэцэрлэгийн удирдлагыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сонгон шалгаруулахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т тус тус даалгасугай.

3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧ                                С.БАТБОЛД