2018 оны 08 сарын 17-ны өдөр                                    Дугаар А/740                                           Улаанбаатар хот

Мал, амьтны гоц халдварт, халдварт

өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг

эрчимжүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7.15, 7.16, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Мал, амьтны гоц халдварт, халдварт өвчин  нийслэлд тархахаас урьдчилан сэргийлж, Багануур, Багахангай, Баянзүрх дүүргийн “Хонхор”, Налайх дүүргийн “Тэрэлж”, Сонгинохайрхан дүүргийн “Шар хөтөл”, Баруунтуруун, Хан-Уул дүүргийн Таван толгой, Өлзийтийн Авто тээврийн шалган бүртгэх байнгын болон түр товчоодод ажиллаж байгаа хяналт, шалгалтын цэгүүдийг түшиглэн мал эмнэлгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулсугай.    2.Мал, амьтны гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулахад шаардагдах 18.717.280 /арван найман сая долоон зуун арван долоон мянга хоёр зуун наян/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

3.Багануур, Сонгинохайрхан дүүргийн авто тээврийн шалган бүртгэх товчооны ариутгал, халдваргүйжүүлэлтийн үйлчилгээний төлбөрөөс энэ захирамжийн 3 дугаар зүйлд заасан зардлыг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөд буцаан төвлөрүүлэх арга хэмжээ авахыг Нийслэлийн Онцгой байдлын газар /Ж.Чүлтэмсүрэн/, Нийслэлийн Мал эмнэлгийн газар /М.Адилбиш/-т тус тус даалгасугай.

4.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгаланд үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧ                                        С.БАТБОЛД