2018 оны 08 сарын 20-ны өдөр                                        Дугаар А/743                                       Улаанбаатар хот

“Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын бүтэц, орон

тооны хязгаар батлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 73 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ шинээр байгуулагдсантай холбогдуулан тус газрын бүтэц, орон тооны хязгаарыг хавсралт ёсоор баталсугай.  2.“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас шилжин ирж байгаа 377 ажилтан, албан хаагчдыг мэргэжил, мэргэшлийн дагуу байршуулахыг “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ /Б.Цолмон/-т, орон тоо цөөрч байгаатай холбогдуулан бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлуулахыг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ /Г.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.

3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/, Нийслэлийн Тээврийн газар /Д.Отгонбаатар/, Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧ                                 С.БАТБОЛД