Энэ оны төсөвт 39 байршилд сургууль, цэцэрлэг барих хөрөнгө батлагдаж, газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлтийн ажил 91 хувьтай байна.

Тухайлбал, өнгөрсөн баасан гаригт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 66 дугаар цэцэрлэгийн газар дээр зөвшөөрөлгүй барьсан гражуудыг дүүргийн Засаг даргын захирамжаар буулгаж, газрыг бүрэн чөлөөллөө. Энэ газарт тус цэцэрлэгийн өргөтгөлийг барих юм гэж нийслэлийн Газрын албанаас мэдээлэв.