2018 оны 08 сарын 21-ний өдөр                                     Дугаар А/744                                         Улаанбаатар хот

Ажлын хэсэг байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.БНХАУ-ын Засгийн газраас олгох 1.0 /нэг/ тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх Улаанбаатар хотын ачаалал ихтэй замуудад “Нүхэн гарц” барих төслийн бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Ахлагч -Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү
Гишүүд: -Нийслэлийн Тээврийн газрын дарга  Д.Отгонбаатар;
  -Замын цагдаагийн албаны дэд дарга бөгөөд Нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга Д.Дашдорж;
  -Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга  Б.Индра;
  -Нийслэлийн Газрын албаны орлогч дарга Ц.Загдсамбар;
  -Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ц.Тулга;
  -“Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨҮГ-ын дарга Д.Одбаяр;
  -“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн техникийн асуудал эрхэлсэн дэд захирал Л.Ганзориг;
  -“Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-ийн ерөнхий инженер Б.Батбаяр;
  -“Мэдээлэл холбооны сүлжээ” ХК-ийн ерөнхий инженер Н.Наранбаатар;
  -Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер Ж.Дагвасүрэн;
  -“Хөгжлийн хөтөч, дэд бүтэц” төслийн зохицуулагч Х.Болор-Эрдэнэ /зөвшилцсөнөөр/.
Нарийн бичгийн

дарга

-“Хөгжлийн хөтөч, дэд бүтэц” төслийн инженер, техникийн албаны дарга  Г.Дэлгэр /зөвшилцсөнөөр/.

2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох шийдвэрийн төслийг тухай бүр боловсруулан танилцуулж байхыг Ажлын хэсэг  /П.Баярхүү/-т даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧ                                        С.БАТБОЛД