Одоогоос 13 жилийн өмнө “Олон нийтийн харилцаа, мэдээ, мэдээллийн Тэргүүн хөтөч” НҮТББ-гаас мэдээ, мэдээллийн shudarga.mn сайтыг үүсгэн байгуулж бар жилийн бар сарын бар өдрийн бар цагт анхны мэдээллүүдээ уншигч олонд хүргэж байжээ.

Монголын сайтын холбооны 2017 оны Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч сайт, МММ хүрээлэнгийн шилдэг сайтаар шалгарч байсан shudarga.mn сайт нь мэдээ мэдээллийг олон нийтэд түгээхээс гадна нийгэмд чиглэсэн хандив тусламжийн аянуудыг шат дараатайгаар зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран сургалт, тусгай хөтөлбөрүүдийг зохион байгуулсаар ирсэн юм.

Тухайлбал, “Ээж охидын өдөрлөг” цуврал арга хэмжээ, “Монгол хүн Монголын бахархал” шалгаруулалт, “Ээжүүдийн дэмжлэг” цуврал хандивын арга хэмжээг амжилттай зохион байгуулсан байна. Өнгөрсөн 13 жилийн хугацаанд shudarga.mn сайттай хамтран ажиллаж байсан байгууллага, хамт олон, хувь хүмүүс, тус сайтад ажиллаж байсан сэтгүүлч, уран бүтээлчиддээ талархал илэрхийлье.