Дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номонд дэлхийн хамгийн залуу йогийн багшийг бүртгэсэн байна. Дэлхийн хамгийн залуу йогын сургагч багшийг Реянш Сурани гэдэг бөгөөд тэрбээр 9 нас 220 хоногтойдоо багшлах эрхээ гардан авснаар ийнхүү Гиннесийн номонд бичигдэж байгаа юм.

Реянш Сурани Энэтхэг гаралтай ч өдгөө Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо аав ээжтэйгээ амьдардаг аж. Тэрбээр 4 настайгаасаа аав ээжтэйгээ йога хийж эхэлсэн байна. Улмаар хүүгийн эцэг эх  Энэтхэгийн Ришикеш хотод байдаг Ананд Шехарын нэрэмжит йогийн сургуулийн 200 цагийн йогийн багш бэлтгэх курст элсүүлснээр ийнхүү йогийн хамгийн залуу сургагч багш болох эхлэлийг нь тавьж өгчээ.

Дэлхийн хамгийн залуу йогийн багш “Өмнө нь би йогийн зөвхөн биеийн галбир засах,  зөв амьсгалах дадал гэж боддог байсан. Гэхдээ энэ йога миний бодож байснаас өөр байсан. Би Аюурведын тэнцвэр, биеийн бүтэж , хоол тэжээлийн тухай зэрэг олон төрлийн мэдлэг мэдээллийг йогоор хичээллэснээр мэддэг болсон. Йога бол маш үр өгөөжтэй сургалт юм.” Хэмээн мэдэгдсэн.

Реянш Сурани ангийнхандаа йогийн хичээл заадаг. Харин хичээлийн бус цагаар ганцаарчилсан багшаар ажилладаг бөгөөд энэ тухайгаа тэрбээр “Би өөрийн туршлага, мэдлэгээ дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүст сайн сайхны төлөө хүргэж байгаадаа баяртай байна” гэж мэдэгдэв.