Уламжлалт анагаах ухааны их эмч Ү.Байгалмаа зөвлөж байна.

Бид Анагаах ухааны доктор, их эмч Ү.Байгалмаа эмчийн ард олны эрүүл мэндэд зориулсан зөвлөгөө мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ. Бид энэ удаа хүний амин чухал хос эрхтэн болох бөөр түүнийг өвдсөн үед хэрхэн эмчлэх, хэрэглэх монгол эм тангийн талаарх зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.

Монголын уламжлалт анагаах ухааны онол, эмчилгээний гол чиг хандлага бол урьдчилан сэргийлэх байдаг. Ийм учраас практик дээрээс харахад монгол эм тан эд эсийн түвшинд сэргээж, цэвэрлэж, хэвийн байдалд оруулж эмчилж чадаж байгаа нь маш гайхамшигтай байдаг. Бидний дунд хамгийн түгээмэл өвчний нэг бол бөөрний өвчлөл билээ. Дүлий гэх энэ эрхтэнг бид хайхраагүй орхисноос болж хүндрүүлэх нөхцөл түгээмэл байдаг. Сэрүүний улирал ирж буй энэ цагт бөөрөө хайрлаж, тэтгэхэд тань туслах бөөрний өвчний үед хэрэглэх тангуудын мэдээ мэдээлэл, танилцуулгыг хүргэж байна.  

Ар үр 10 /талх эм/

Энэ тан нь бөөрний халууныг арилгах чадалтай, шээлгэх, нян нядлах, шижин өвчин, сүүж бэлхүүсээр өвдөх, бөөрөнд халуун сарнисан, хэрх бор бөөрөнд буусан зэргийг анагаах шидтэй. Бөөр бэртсэн, доргиосон, шээс чавдигших сүүж өвдөх, давсагны халуун, цусны даралт ихдэлтийг мөн анагаадаг.  Өдөрт 1-3 удаа, 1 тунг буцалсан усаар даруулж ууна.

Марво 3 /тан эм/

Марво 3 тан нь уушиг, бөөрний халууныг анагаах, голдуу бөөрний доргиосон халуун, давсагны халуун (цистит), давсаг өвдөх, шээс хаагдах, бөөрөнд халуун шунасан болон уушигны доргиосон халууныг анагаах чадалтай. Өдөрт 1-2 удаа, удаа бүр 1 тунгаар буцалсан усаар даруулж ууна.

Юнва 4 /тан эм/

Энэ танг бөөрний халуун, давсагны халуун, цусаар шээх, шээс хоригдсон, шээж шижиндэх, давсаг шархиран өвдөхөд онц тустай, чихэрийн шижингийн гаралтай бөөрний дутагдалыг анагаах чадалтай. Удаа бүр 2-4 тунг чанаж эсвэл халуун усанд бүрж ууна.

т

Бидний дунд хамгийн түгээмэл өвчний нэг бол бөөрний өвчлөл билээ. Дүлий гэх энэ эрхтэнг бид хайхраагүй орхисноос болж хүндрүүлэх нөхцөл түгээмэл байдаг. Сэрүүний улирал ирж буй энэ цагт бөөрөө хайрлаж, тэтгэхэд тань туслах бөөрний өвчний үед хэрэглэх тангуудын мэдээ мэдээлэл, танилцуулгыг хүргэлээ. Та уламжлалт тангийн зөвлөгөө мэдээллийг “Байгаль” брэндээс 7800-0088 утсаар холбогдон мэргэжлийн эмчийн зөвлөгөө авч, зохих танг хүргүүлэн авах боломжтой.