“Тусгай салаа”, “Өдөр өдрийн нар”, “Амьдралд тавтай морил”, “Кино шиг амьдрал”, “Lovers” зэрэг уран бүтээлүүдээрээ үзэгчдэд танигдсан жүжигчин Э.Чинзориг кино болгонд тоглохыг хүсдэггүй.
Аль болох жүжигчний уран чадвар шаардсан дүрийг сонгож аван тоглодог нэгэн. Ихэнхдээ уянгын эсхүл адал явдалт кинонд дүр бүтээдэг тэрбээр энэ онд 37 нас хүрч буй. Жүжигчин залуу ханьтайгаа “Өдөр өдрийн нар” киноны үеэр танилцаж, дурлаж хайрласан гэдэг. Түүний гэргийг нэгэн цагт киноны хөөрхөн бүсгүйчүүдийн нэг явсан жүжигчин О.Долгор гэдгийг мэдэхгүй хүн үгүй.