Арлын Япон улсад дуучин Оюунтүлхүүрийн араас Монгол улсынхаа нэрийг гаргаж яваа цөөхөн дуучдын нэг О.Солонго.

Тэрбээр эх орондоо ирээд Тэрээр Япон, Монгол улс хоёрын хооронд жим гартал явж ажил амьдардаг дуучин. Эх орондоо байх хугацаандаа хөдөө гарахаасаа өмнө ESSO авто засвараас засвар үйлчилгээ авчээ. Гэвч тухайн газрын хариуцлагагүй байдлаас болж хөдөө явах замд ийнхүү машин нь эвдэрчээ. Тэрээр энэхүү сэрэмжлүүлгийг хүргэж байна.

“ESSO авто засварын газарт итгэх хэрэггүй юм байна шүү…
Хотоос гараад 40д км яваад тормос ажиллахгүй аваарын байдалд орлоо.
Холын замд гарахын өмнө гээд машиндаа анхаарал тавьсан биш амиа алдах дөхлөө. Хариуцаж байгаа хүн нь ядаж гарч ирээд хүн шиг уучлалт ч гуйж чадсангүй.
Хүний амыг татсан тамхины иш мэт дорд харилцаатай ухамсаргүй нэгэн байлаа.
Би яагаад ийм мэдээлэл гаргахдаа хүрвээ гэвэл дараа дараагийн хүмүүстээ анхааруулах үүднээс юм шүү. Үнэндээ сайн жолоочын буянаар л аваар осолгүй амьд үлдлээ. Ойр явсан буянтай сайхан хүмүүстээ үнэхээр баярлаж байна.Сайхан наадаарай та бүхэн минь”